Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 5 · Хувилбар 2026-10

Энэ бол төсөл. Эцсийн хувилбарыг хуульчаар хянуулж байна.

Энэхүү бодлого нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн хамгаалж, хэр удаан хадгалдагийг тайлбарлана.

1. Цуглуулах мэдээлэл

Бүртгэл: имэйл, нэр, утасны дугаар, төрсөн огноо.

Агуулга: таны бичсэн захидал, асуулгын хариулт, Vision board.

Нүүрний зураг (селфи): зөвхөн AI зураг үүсгэх зорилгоор, таны тодорхой зөвшөөрлөөр.

Төлбөр: захиалгын дүн, огноо, QPay-ийн гүйлгээний дугаар. Банкны картын мэдээллийг бид хүлээн авахгүй.

2. Хамгаалалт

Захидал, асуулгын хариулт, бэлгийн мэндчилгээг AES-256 шифрлэлтээр хадгална. Манай ажилтнууд агуулгыг харах боломжгүй — админ хэрэгсэлд зөвхөн огноо, төлөв харагдана.

Файлууд нийтэд нээлттэй холбоосгүй, зөвхөн эзэмшигчид харагдана.

3. Биометрийн мэдээлэл (селфи)

Селфиг AI зураг үүсгэхэд л ашиглана. Vision board түгжигдмэгц, эсвэл хуулж оруулснаас хойш 30 хоногийн дараа автоматаар устгана. Селфиг нөөц хуулбарт оруулахгүй.

Селфи нь зураг үүсгэх үед AI үйлчилгээ үзүүлэгч (Google Gemini)-д дамжина.

4. Гуравдагч этгээд

Имэйл: Amazon SES. Төлбөр: QPay. AI: Google Gemini. SMS: гэрээт оператор. Тэд зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг авна.

Маркетингийн зөвшөөрөл өгсөн тохиолдолд л таны сонгосон сэдвээр (жишээ нь эрүүл мэнд) санал илгээнэ. Таны захидал, хариултын агуулгыг хэзээ ч түншид өгөхгүй.

5. Хадгалах хугацаа

Төлбөр төлөөгүй асуулгын ноорог: 12 сар (устахаас 14 хоногийн өмнө мэдэгдэнэ).

Бүртгэл устгах хүсэлт: 30 хоногийн дараа захидал, төлөвлөгөө, зураг бүрмөсөн устна. Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу нэргүйгээр хадгална.

Нөөц хуулбар: 14 хоног.

6. Таны эрх

Өөрийн мэдээллийг татаж авах (Бүртгэл → Өгөгдлөө татах), засах, маркетингийн зөвшөөрлөө цуцлах (имэйл бүрийн доорх холбоос), бүртгэлээ устгах эрхтэй.

Насанд хүрээгүй (13–17 настай) хэрэглэгчийн мэдээллийн талаар эцэг эх, асран хамгаалагч hello@ireedui.me хаягаар хандаж болно.

7. Күүки

Бид зөвхөн нэвтрэлт болон аюулгүй байдалд шаардлагатай күүки ашиглана. Сурталчилгааны болон гуравдагч этгээдийн хяналтын күүки ашиглахгүй.

8. Холбоо барих

Хувийн мэдээллийн талаар hello@ireedui.me хаягаар холбогдоно уу.